Малчдад туслах аяныг эхлүүллээ
2016 оны 1 сарын 29

Зудтай байгаа аймаг, сумын малчдад туслах аяныг Нийслэлийн МАН-ын хороо эхлүүллээ. Манай улсын нийт нутгийн 90 гаруй хувь цасан бүрхүүлтэй, 50 сум зудын байдалтай байгааг ОБЕГ-аас мэдээлж байгаа. Малчдад өвс, тэжээл хэрэгтэй байгааг Нийслэлийн МАН- хорооныхон хэлж байна.
ОБЕГ-аас гаргасан мэдээллээр өнгөрсөн долоо хоногт ихэнх нутгаар цаг агаар хүйтэрч, цас орсон. Ингэснээр өвөлжилтийн байдал хүндэрч эхэлжээ. Урьдчилсан байдлаар Улсын онцгой комисс 16 аймгийн 50 сум цагаан зудтай, 20 аймгийн 120 сум зудархаг байгааг тогтоосон. Засгийн газраас зудтай байгаа аймаг, сумын малчдад үнэ төлбөргүй өвс тараахаар болсон ч бүх малчдад хүрэлцэхгүй байгааг Нийслэлийн МАН-ын хорооныхон хэлж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









28403
0 эможи