Эрүүл мэндийн газрын барилга ашиглалтанд орлоо
.jpg)
Одоогийн Эрүүл мэнд спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа 2011 онд Эрүүл мэндийн сайд байхдаа аймгийн "Эрүүл мэндийн төв"-ийн барилгыг улсын төсөвт суулгаж байсан түүхтэй.
Барилгын ажил удааширсан хэдий ч зориулалтын сургалт, сурталчилгаа, үзлэг, зөвлөгөөний кабинет бүхий Эрүүл мэндийн газар"-ын барилга энэ онд ашиглалтанд орж өнөөдөр /01.18 / нээлтийн ёслол боллоо.
Барилгын ажлыг Наран тээл компани улсын төсвийн 869 сая төгрөгийн санхүүжилтээр барьж гүйцэтгэсэн байна.
Нээлтийн ажиллагаатай уялдан ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа ЭМГ-т шинэ автомашин, хэрэглээний компьютерыг гардуулан өглөө.
Ийнхүү Архангай аймгийн эрүүл мэндийн үйлчилгээ нэг доор төвлөрч иргэд олон нийт эрүүл мэндийн салбарынхантай "нэг цэгээс" харьцах нөхцөл бүрдлээ.









