Экскаваторын лацыг хөндөж хууль бусаар жонш олборлож байжээ
Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газар энэ сарын 12-ны өдөр Хулд, Луус сумын нутагт бичил уурхайн хэлбэрээр хайлуур жонш олборлож байгаа компани болон иргэдийн үйл ажиллагаанд хяналт хийжээ.
Хяналт шалгалтаар Хулд сумын “Түймэрт цагаан” дахь хайлуур жоншны бичил уурхай дээр үйл ажиллагааг нь зогсоож лац тавьсан экскаваторын лацыг хөндөж хууль бусаар олборлолт хийсэн байсныг олж эзэн холбогдогчийг тогтоон Байгаль орчны хяналтын тухай хуулийн дагуу захиргааны арга хэмжээ авсан байна.
Мөн Хулд сумын “Бүлээн” багийн нутагт хууль бусаар хайлуур жонш олборлож газрын хэвлий хөндсөн байсныг эзэн холбогдогчийг тогтоон холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авахаар Цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж байна.









