Азотод хордсон иргэн эмчлүүлж байна

2016 оны 1 сарын 05

Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Шинэ булаг багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Цайрт минерал” компанийн баяжмалын үйлдвэрт энэ сарын 2-нд азотын хий алдагджээ. Азотын хийг шаазан шүүлтүүр угаахад хэрэглэдэг байжээ. Үүний улмаас үйлдвэрийн ажилтан, Баруун-Урт сумын харьяат 32 настай С хордож эмнэлэгт хүргэгдсэн байна.

Энэ талаар “Цайрт минерал” компанитай холбогдож тодруулахад “Хордсон иргэн эмчилгээ хийгдэж байгаа. Биеийн байдал тогтворжсон” гэв. Хэргийг аймгийн Цагдаагийн газраас шалгаж байна. Монгол, Хятадын хамтарсан тус компанийн Төмөртийн овооны цайрын уулын баяжуулах үйлдвэр нь ил уурхайн аргаар жилдээ 350-400 мянган тонн хүдэр олборлож, 70 мянга орчим тонн цайрын баяжмал экспортод гаргадаг ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
27408
0 эможи
keyboard_arrow_up