Цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна

2015 оны 12 сарын 14

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч хүйтрэхийг анхааруулж байна.

2015 оны 12 дугаар сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ: 

Нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Говь болон төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар  цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын сав газраар 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ:  Үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 11-13 градус хүйтэн байна

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 14 градус хүйтэн, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 868 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

2015 оны 12 дугаар сарын 15-наас 12 дугаар сарын 19-нийг хүртэлх 
цаг агаарын урьдчилсан төлөв:     

Энэ сарын 15-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 15, 17-нд зүүн зүгийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын саваар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 7-12 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын орчны хүрээлэнгээс мэдээлж байна.

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26938
0 эможи
keyboard_arrow_up