Чингис хотод 760 м хатуу хучилттай зам ашиглалтад орлоо

2015 оны 12 сарын 08

Өнөөдөр Чингис хотын Пунцагийн гудамжаар тавигдаж буй гэрэлтүүлэг, ногоон байгууламж бүхий 760 метр хатуу хучилттай замын нээлт боллоо.

 

Тус замын нээлтэд Хэнтий аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Н.Базарханд, Зам тээврийн хөгжлийн төвийн захирал Б.Мандат, “Саруул Харгуй” ХХК-ны захирал Б.Содмөнх, “Хөвчийн зам” ХХК-ийн захирал Ч.Алтанзаяа, аймгийн Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасгийн дарга Л.Цээлхагва нар оролцсон байна. Зам тээврийн яамнаас тендер зарлаж, улсын төсвийн 520 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай энэхүү замын ажлын гүйцэтгэгчээр “Саруул Харгуй” ХХК, туслан гүйцэтгэгчээр “Хөвчийн зам” ХХК ажиллажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26867
0 эможи
keyboard_arrow_up