Ховдод шатахууны үнэ буулаа

2015 оны 12 сарын 08

Ховд аймагт өчигдрөөс эхлэн шатахууны үнэ буурч Улаанбаатар хотын үнээс 30 төгрөгийн зөрүүтэй боллоо. Харин үүнийг дагаад өргөн хэрэглээний хүнс, барааны үнэ бас буурах боломж бүрдэж байгаа ажээ. 

 

Тус аймагт А-80 бензин нэг литр нь 1760 төгрөгийн үнэтэй байсан бол 180 төгрөгөөр хямдарч 1580, А-92 бензин нэг литр нь  2090 төгрөгийн үнэтэй  байсан бол 400 төгрөгөөр буурч 1690, дизель түлш  литр нь 2090 төгрөг байсан бол  270 төгрөгөөр буурч 1820 төгрөг боллоо.

Ховд аймагт босоо болон хэвтээ тэнхлэгийн зам харилцаа хөгжиж байгаа энэ цаг үед шатахууны үнэ буурч байгаад хэрэглэгчид ам сайтай байна. Харин сонгуулийн өмнөх шоу биш л байгаасай гэх хүмүүс  ч бас  байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26854
0 эможи
keyboard_arrow_up