Нинжа нар шороонд дарагдав

2015 оны 12 сарын 01
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн “Сүн” уул гэдэг газар үйл ажиллагаа явуулдаг “Гацуурт” ХХК-ийн ашиглалтын талбайд гар аргаар ухсан нүхэнд, хууль бус аргаар ашигт малтмал олборлогч хоёр иргэн шороонд дарагдсан байна. 

Энэ тухай дуудлага өчигдөр аймгийн ОБГ-т ирсэн бөгөөд дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 10 албан хаагч, нэг автомашинтай, шороонд дарагдсан 42 настай, эрэгтэй Х, 31 настай, эрэгтэй Д нарыг гаргахаар ажиллаж байга аж. 

Өчигдрийн 19.45 цагаас хойш одоо хүртэл ажиллаж байгаа хэдий ч шороонд дарагдсан иргэдийг гаргаж авахад хүндрэлтэй байгаа тул Мандал сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү “Сентерра гоулд” компанийн удирдлагуудад хандаж, хүн хүчний болон техникийн тусламж хүссэн байна.  

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
26709
0 эможи
keyboard_arrow_up