Увс аймагт дотуур байрны хүүхдүүд хоолондоо хорджээ
2015 оны 11 сарын 27

Увс аймгийн Улаангом сумын “Цогцолбор” хоёрдугаар сургуулийн дотуур байрны 9 хүүхэд хоолондоо хорджээ.
Хордлогонд орсон хүүхдүүд аймгийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал сайн байгаа аж.
Харин хордлого гарсан сургуулийн дотуур байранд болон гал тогоо, хоол хүнсэнд нь аймгийн МХГ-аас шинжилгээ хийхээр дээж авч лобариторид өгсөн байна. Одоогоор шинжилгээний хариу гараагүй байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









26654
0 эможи