Галт тэргээр Дорноговь руу очиж хулгай хийдэг бүлэг этгээдийг илрүүлжээ
2015 оны 11 сарын 11

Галт тэргээр очиж хулгай хийгээд таксигаар буцаж ирдэг бүлэг этгээд Дорноговь аймгийн цагдаагийн хэлтэст саатуулагдсан байна. 25-30 насны гурван этгээдийг бүлэг хулгайн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлжээ. Тухайн этгээдүүд Улаанбаатар-Сайншанд чиглэлийн оройны галт тэргээр Дорноговьд очиж орон байрны хулгай үйлдээд, шөнөдөө тээврийн хэрэгсэл хөлслөн Улаанбаатарт ирдэг байсан нь тогтоогдсон байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









26344
0 эможи