Камерын хяналтаар гэмт хэрэг илрүүлжээ
2015 оны 10 сарын 28

Хэрлэн сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Хан Хэрлэн" дэлгүүрийн гадна талд орхисон байсан мотоциклийг хулгайд алдлаа гэсэн дуудлагын дагуу томилогдсон ажлын хэсэг, нийтийн хэв журам хамгаалах эргүүлийн алба хаагчид ажиллаж Чингис хотын нутаг дэвсгэрийг хяналтад авсан камерын хяналтыг ашиглан илрүүлжээ.
Уг гэмт хэргийг Хэрлэн сумын харьяат, эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ үйлдсэн болохыг тогтоосон байна.
Иймд иргэд та бүхэн өөрийн эзэмшлийн эд хөрөнгөдөө эзэн байж, хараа хяналтгүйгээр орхихгүй байхыг анхааруулж байна гэж Хэнтий аймгийн цагдаагийн газраас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









26028
0 эможи