ХАРЬЦУУЛАЛТ: Эрдэнэт хот нүүрээ угааж өнгө заслаа
2015 оны 10 сарын 22
Эрдэнэт үйлдвэр Орхон аймгийн хамтын ажиллагааны хүрээнд 2,3,6-р хорооллын байрны гадна Фасадыг будах ажил явагдаж байна. Энэхүү ажил есдүгээр сарын 20-ны өдрөөс эхэлсэн бөгөөд энэ долоо хоногт бүрэн дуусна.
Одоогийн байдлаар фасад будах ажил 90 хувьтай явж байна гэж мэдээллээ. Тус ажлыг РСЦ ХХК 58 туслан гүйцэтгэгчтэйгээр гүйцэтгэж байгаа юм.
Иргэдийн зүгээс хотын өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд хийгдэж байгаа ажилд ам сайтай байна. Нийт дөрвөн тэрбум гаруй төгрөг зарцуулагджээ. Үүнээс найман зуун дөчөөд сая төгрөгийг орон нутгийн төсвөөс гаргаж будгыг нь худалдан авч өглөө. Тус будагнууд нь ХБНГУ-аас захиалан оруулж ирж байгаа фасадны зориулалттай чанар сайтай будаг бөгөөд ойрын 10 жилдээ өнгө нь өөрчлөгдөж гандахгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлсэн юм.
1. 2-р Хороолол 2-1-A Байр
2. 2-р Хороолол 2-10 Байр
3. 2-р Хороолол 2-11-А Байр
4. 2-р Хороолол 2-25 Байр
5. 2-р Хороолол 2-26 Байр
6. 3-р Хороолол 3-8 байр
7. 3-р Хороолол 3-13 байр
8. 3-р Хороолол 3-24 байр
9. 3-р Хороолол 3-22 байр
10. 3-р Хороолол 3-23 байр
11. 6-р Хороолол 6-1, 2 байрууд
12. 6-р Хороолол 6-12 байр
13. 6-р Хороолол 6-19 байр
14. 6-р Хороолол 6-5 байр
15. 6-р Хороолол 6-14,15, 16 байрууд

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









25938
0 эможи