Ханбогд суманд тэмээ олноороо үхлээ

2015 оны 10 сарын 21

Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газарт энэ сарын 15-нд Ханбогд суманд тэмээ өвчилсөн дуудлага ирж, хоёр эмч газар дээр нь очжээ. Тус сумаас 75 км зайд орших Номгон багийн нутаг, Зүүн загийн ус хэмээх газарт гурван айлын торомтой 70 гаруй ингэ намаржиж байж.

Тэр дундаас өвчилсөн найман тэмээнд шаардлагатай бүхий л эм тариа, эмчилгээ хийсэн боловч долоо нь үхсэн байна. Шинж тэмдгийн шинжилгээ хийж, сэг зэмнээс дээж аван улсын Мал эмнэлэг, ариун цэврийн лабораторид явуулахад урьдчилсан хариугаар хурц хордлого буюу потулизм хэмээх өвчин байж болзошгүй гэж гарчээ. Энэ нь ихэвчлэн сэг зэм, үжир яснаас малд халддаг байна. Уг нь тэмээ нь мэдрэг амьтан хэдий ч ховор тохиолдолд энэ өвчнөөр өвчилдөг аж. Ойролцоох 7-8 км орчмын хот айлуудын тэмээн сүрэг хэвийн байгаа бөгөөд зөвхөн өвчлөлийн голомт гарсан энэ хот айлын эх мал үхсэн байна.

Ажлын хэсэг бэлчээр, ус, мөн өвчилсөн болон үхсэн тэмээний ялгадас, цуснаас шинжилгээ авсан бөгөөд шинжилгээний сүүлийн хариу маргааш гарах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25903
0 эможи
keyboard_arrow_up