Байгаль хамгаалагчид баавгай агнажээ

2015 оны 10 сарын 19

   Баян-Өлгий аймгийн Алтай сумын нутагт орших тусгай хамгаалалттай Ёлт гэх газраас хүрэн баавгай агнасан хэрэг энэ сарын 12-нд гарсан байна. Улсын тусгай хамгаалалттай газраас дархан цаазтай амьтан агнасан хүмүүс нь Алтай сумын байгаль хамгаалагч Б, Ёлтын тусгай хамгаалалтаай газрын улсын бйацаагч С, Алтай сумын засаг дарга Ш болон тус сумын М,С,Д нар байсан аж. Тэд улсын тусгай хамгаалалттай газраас баавгай агнаснаа хүлээн зөвшөөрсөн байна. Тэдгээр хүмүүсээс “Сайга”,  “Карбин”, “СКС” маркийн буу баавгайн арьс, махыг  хураан авч Баян-Өлгий аймгийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн гэж ХХЕГ-ын Олон нийттэй харилцах албаны мэргэжилтэн н.Энхмаа мэдээллэсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25829
0 эможи
keyboard_arrow_up