Хууль бусаар самар оруулж ирэхийг завджээ
2015 оны 10 сарын 14

Цагдаагийн Ерөнхий газраас зохион явуулж буй “Ургац-2015 “ нэгдсэн арга хэмжээний хүрээнд Замын цагдаагийн газрын Орон нутаг хурдны замын хяналтын хэлтсийн зохицуулагч цагдаагийн ахмад Б.Эрдэнэсүх нь Төв аймгийн нутаг Жаргалант сумын харалдаа хяналт шалгалт хийж байх хугацаандаа хууль бус үйлдлийг зогсоожээ. Х.Truek маркийн 39-04 дугаартай авто машины жолооч А нь бусадтай бүлэглэн 12000 кг ноосон дотор 5,3 тн самар нууж Улаанбаатар хот руу оруулах гэж байсныг илрүүлэн Төв аймгийн Баянчандмань сумын Цагдаагийн хэсэгт шилжүүлсэн байна. Тухайн хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









25763
0 эможи