Дорноговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2015 оны 10 сарын 07

Дорноговь аймгийн Замын Үүд сумын нутагт өчигдөр үүрээр газар хөдөлжээ. Тодруулбал, Замын Үүдээс баруун тийш 42 км-т 3.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Гэхдээ суурьшлын бүс биш юм байна.
Хамгийн сүүлд өнгөрөгч бямба гаригт нийслэлд 3.5, 4.4 магнитудын хүчтэй хоёр удаа газар хөдөлсөн юм. Харин үүнээс өмнө буюу өнгөрөгч лхагва гаригт Баянхонгор аймгийн Улаанхус сумын төвөөс баруун тийш 114 км-т 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гэх мэдээллийг албаныхан өгч байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









25627
0 эможи