Мөрөн хотын нисэх буудлыг Д.Гунгаагийн нэрэмжит болгожээ

2015 оны 9 сарын 24

    Хөвсгөл аймгийн Мөрөн хотын нисэх буудлыг Улсын баатар, гавьяат нисэгч Д.Гунгаагийн нэрэмжит болгож, түүний төрсөн нутаг Төмөрбулаг суманд хөшөөг нь босгосон байна.

   Хөшөөний нээлтийн арга хэмжээ ирэх бямба гарагт хийх аж. Д.Гунгаа нь Монголын анхны нисэгч бөгөөд нийтдээ хоёр сая гаруй км агаарын замыг туулж, 12000 гаруй цаг агаарын хөлгөөр нислэг үйлдсэн Монголын анхдагч, манлайлагч, нисэгчдийн түүчээ нь юм. Түүнчлэн 1939 оны Халх голын дайны үед ганцхан сарын дотор 158 удаа байлдааны нислэг үйлдсэн байдаг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25417
0 эможи
keyboard_arrow_up