Өвөрхангайд үнэг галзуурчээ

2015 оны 9 сарын 21

Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухай:

Дорноговь аймгийн Айраг сумын Сайн-Ус багийн “Сэрвэн” гэдэг газар малчин У-ын 28 хонь 2015.09.07-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр өвчилснийг тусгаарлаж, дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлжээ. Шинжилгээний хариу “Хонины цэцэг” өвчин болох нь тогтоогджээ.

 

Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан багийн “Амгалант” гэдэг газар малчин Н-ийн 4 хонь 2015.08.03-ны өдөр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогдсон тул сэг зэмийг устгаж, дээжийг шинжлүүлэхэд “Хонь, ямааны Маэди-Винса” өвчин илэрсэн байна.

 

Түүнчлэн Өвөрхангай аймгийн Тарагт сумын Хараацай гэдэг газар малчин Б-ийн хотны ойролцоо 1 үнэг 2015.09.09-ний өдөр үхсэн байсныг устгаж, ариутгал халдваргүйжүүлэлт хийн дээж авч аймгийн МЭАЦЛ-д шинжлүүлэхэд 2015.09.09-ний өдрийн хариугаар “Галзуу” өвчин болох нь тогтоогдоод байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
25313
0 эможи
keyboard_arrow_up