Орхон голд живсэн байж болзошгүй иргэнийг хайж байна

2015 оны 9 сарын 09

Уснаас эрэн хайх: Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон багийн “Хадан хавцал” гэдэг газар иргэн Ч.Шинэбаяр /18 настай, эрэгтэй/ “Орхон” голд живсэн байх болзошгүй байна гэсэн дуудлагыг энэ сарын 08-ны өдрийн 14:40 цагт хүлээн авчээ. Дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 7 албан хаагч, Цагдаагийн газрын 4 албан хаагч, ар гэрийн 4 хүн, нийт 15 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг мөн өдрийн 16:50 цагт эхэлж 20:40 цагт зогсоон өнөөдөр 07:00 цагаас эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж эхэлсэн байна.

Аврах ажиллагаа: Нийслэлийн Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Замчдын гудамжинд ургаа модон дээр сэтгэцийн өөрчлөлтэй хүн гарчхаад унах гээд байна гэсэн дуудлагыг энэ сарын 08-ны өдрийн 16:32 цагт хүлээн авч, Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 албан хаагч, 2 автомашинтайгаар ажиллаж Ж.Төгөлдөр /15 настай, эрэгтэй/-ийг ургаа модон дээрээс буулгаж, дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн талаар Гамшгийн шуурхай удирдлагын төвөөс мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24990
0 эможи
keyboard_arrow_up