“Гачуурт”-ын эх үүсвэрийн төслийн барилгад шаардагдах элс, хар шороог олборлох зөвшөөрөл олголоо

2014 оны 5 сарын 02

Нийслэлийн Засаг дарга “Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмал олборлох, тээвэрлэхийг түр хориглох, хүнд даацын автомашины тээвэрлэлтэд тавигдах хяналтыг эрчимжүүлэх тухай” А/293 дугаар захирамж гаргаж нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөцөөс элснээс бусад нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр технологийн хатуу хучилттай автозам, ложистикийн төв байгуулах хүртэл олборлох, нийслэлийн нутаг дэвсгэрээр тээвэрлэлт хийхийг түр хориглосон.
Харин Монгол Улсын Засгийн газар Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор ОУ-ын хамтын ажиллагаааны байгууллага ЖАЙКА-ын шугамаар хэрэгжүүлж буй “Гачуурт”-ын эх үүсвэрийн төслийн барилга угсралтын ажил болон нийслэлийн ногоон байгууламж, тохижилтын ажилд зориулж тодорхой хэмжээний элс, хар шороон олборлолт, тээвэрлэлт хийх шаардлагатай болжээ.  Үүний дагуу нийслэлийн Засаг дарга  “Зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай” А/355 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар  дээрх төслийн хүрээнд шаардагдах элс, хар шороон олборлолт, тээвэрлэлт хийх зөвшөөрөл олголоо.
Энэхүү ажлын хүрээнд элс, хар шорооны тээвэрлэлтийн замын маршрут болон цагийг тогтоон мөрдүүлэн ажиллахыг нийслэлийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгосон байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2446
0 эможи
keyboard_arrow_up