Онцгойгийнхон бохирын шугамд хордсон таван иргэний амийг аварчээ

2015 оны 8 сарын 14

Онцгой байдлын албан хаагчид хордлогод орж ухаан алдсан таван хүний амийг аварсан явдал саяхан Говьсүмбэр аймагт боллоо.

Тус аймгийн Сүмбэр сумын нэгдүгээр багийн нутаг дэвсгэр, төмөр замын Чойр өртөөний бохирын шугамд цэвэрлэгээ хийж байсан таван ажилтан ухаан алдсан тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт өнгөрөгч даваа гариг ирсэн байна.

Энэ үеэр амралтаа эдэлж явсан Аврах, гал унтраах 37 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, онцгой байдлын дэд ахлагч Ц.Батхишиг, мөн ангийн гал унтраах автомашины жолооч, онцгой байдлын дэд ахлагч Б.Дарханхишиг нар дээрхи осолтой таарч иргэдэд анхны тусламж үзүүлжээ.

Аврах ажиллагааг цаг алдалгүй түргэн шуурхай хүргэсний ачаар хордлогод орсон иргэд эсэн мэнд үлдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24324
0 эможи
keyboard_arrow_up