Бага оврын тракторыг урт хугацааны хүүгүй зээлээр олгож байна.

2015 оны 8 сарын 14

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ХХАА-н сайдын тушаалаар малчид, тариаланчдад бага оврын тракторыг түүний дагалдах хэрэгсэл болох хадуур, тармуур, анжисны хамт урт хугацааны хүүгүй зээлээр олгож байна.

Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын  хамтын ажиллагааны гэрээний дагуу 8400 бага оврын трактор, 253 хадуур, тармуур, анжисыг урд хөршөөс авчирч, малчид болон тариаланчдад худалдаж байгаа юм. Энэхүү бага оврын тракторын үнэ нь таван сая төгрөг бөгөөд урьдчилгаа 20 хувийг нь төлснөөр авах боломжтой.

Бага оврын энэхүү техник хэрэгслийг худалдаж авах, малчид тариаланчид өөрийн оршин суугаа аймгийн Засаг даргын болон Хүнс, хөдөө аж ахуйн газрын тодорхойлолт, урьдчилгаа төлбөр тушаасан баримтын хамт Тариалан эрхлэлтийг дэмжих санд авч ирч өгөөд техникээ авах аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
24323
0 эможи
keyboard_arrow_up