Ховд аймгийн багийн эмч нарт 40 ширхэг мотоциклыг гардуулжээ

2015 оны 7 сарын 23

Ховд аймгийн эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг бэхжүүлэх хөтөлбөрийн хүрээнд сумын эрүүл мэндийн төвүүдийн багийн эмч нарт 40 ширхэг  мотоциклыг гардуулж өглөө.

Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг өргөжүүлэх, нотолгоонд суурилсан анагаах ухааныг хөгжүүлэх, иргэдэд тусламж үйлчилгээг түргэн шуурхай  хүргэх үүднээс хэрэгжүүлж эхэлсэн энэхүү хөтөлбөр нь хоёр дахь жилдээ амжилттай хэрэгжиж байна.

Хөтөлбөрийн хүрээнд энэ жил 45 сая төгрөгний санхүүжилт орон нутгийн хөгжлийн сангаас хийгдсэн бөгөөд аймгийн нийт 16 сумдын багийн эмч нарт 40 сая төгрөгний 40 ширхэг мотоциклыг өнгөрөгч мягмар гарагт хүлээлгэн өгсөн байна. Эдгээр мотоциклүүдийг багийн эмч нарт хүлээлгэн өгснөөр сумын төвөөс алслагдсан айл өрхүүдээр явж үзлэг хийх, мөн дуудлага өгсөн даруйд түргэн шуурхай очих боломж бүрдэж байгаа юм.

Харин үлдсэн 5 сая төгрөгний санхүүжилт нь удахгүй хийгдэх бөгөөд гурван суманд хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат, дөрвөн суманд автоклов буюу эмнэлэгийн багаж төхөөрөмж ариутгадаг аппаратыг өгөх юм байна. Цаашлаад энэхүү тоног төхөөрөмж болон мотоциклыг өгснөөр сумын төвийн хүмүүс орон нутгийн эмнэлэг гэж  цаг хугацаа алдаж хөрөнгө мөнгө их хэмжээгээр гарздахгүйгээр зөвхөн сумынхаа эрүүл мэндийн төвдөө эмчлэгдэх нөхцөл бүрдэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23877
0 эможи
keyboard_arrow_up