Архинаас татгалзсан иргэд ажлын байртай боллоо
Өмнөговь аймаг анх санаачлан “Архигүй Өмнөговь” хөтөлбөрийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн үр дүнд олон иргэн архины нөлөөллөөс татгалзаж ажлын байртай болсон байна. Тодруулбал, “Мөнхийн гэгээн амьдрал” ТББ-ынхан санаачлан аймгийн Засаг даргаас дэмжлэг авч ажлын байр барьжээ. Анх энэ ТББ-д дөрвөн иргэн хандаж байсан бол одоо 20 гаруй хүн хамрагдаж байна.
Ийм төвтэй болсноор иргэд багаж тоног төхөөрөмж ашиглан мод модон эдлэл, чулуу ба модон сийлбэр, бүх төрлийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх аж.
2014 онд тус хөтөлбөрийн хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг аймгийн Засаг даргын 2014 оны дөрөвдүгээр сарын 22-ны өдрийн а/226 тоот захирамжаар баталж, 30 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсний дагуу нийт 19 нэр төрлийн ажил хийжээ. Мөн архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр долоон ажил зохион байгуулсан байна. “Архигүй Өмнөговь” хөтөлбөр 2016 он хүртэл хэрэгжинэ.









