Орхон аймаг наадмаа 134 сая төгрөгөөр тэмдэглэнэ

2015 оны 7 сарын 07
Орхон аймаг энэ жил Үндэсний их баяр наадмын арга хэмжээндээ нийт 134 сая төгрөг баталжээ. Үүнээс урлаг соёлын арга хэмжээг 19 сая төгрөгөөр зохион байгуулах ажНаадмын соёл урлагийн арга хэмжээний онцлог нь Монгол төрийн алтан соёмбын бэлгэдлийг сурталчлан таниулахад оршиж байгаа бөгөөд баяр наадмын соёл урлагийн арга хэмжээнд нийт 1000 гаруй ажилтан уран бүтээлчид оролцох юм байна.  
 
 
Орхон аймгийн тухайд олон үндэстэн ястнуудын өлгий нутаг гэдгээрээ онцлог учраас үндэстэн, ястан бүрийн урлаг соёлын онцлогийг харуулсан олон нийтийг хамарсан арга хэмжээг зохион явуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн баяр наадмын урлаг соёлын арга хэмжээнд Улаанбаатар болон бусад аймаг орон нутгаас хүмүүс ирж оролцохгүй бөгөөд Эрдэнэт хотын уран бүтээлчид, сайн дурын уран сайханчдыг өргөнөөр хамруулах аж. Уртын дуучид, бий биелээчид мөн залуучуудын төлөөлөл урлаг соёлын арга хэмжээнд оролцох юм. Тухайлбал, баяр наадмын үеэр унадаг дугуйчид сонирхолтой үзүүлбэрийг үзүүлэхээс гадна 400 бий биелээч наадамчин олныг уриалан бүжиглэх юм байна
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23611
0 эможи
keyboard_arrow_up