Увс аймагт өнөөдөр улсын физикийн XXVII олимдиад эхэллээ
Улаангом хотноо өнөөдөр улсын физикийн XXVII олимдиад нээлтээ хийж байгаа бөгөөд 4-р сарын 30-аас 5-р сарын 2-ны өдрүүдэдЦогцолбор I сургууль дээр зохион байгуулагдана.
Улсын физикийн XXVII олимпиадыг зохион байгуулахад аймгийн Засаг даргаар ахлуулсан 26 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж байна. Энэхүү олимпиадад оролцохоор физикийн ухааны доктор эрдэмтэд, багш, сурагчид, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 250 гаруй хүн хүрэлцэн ирсэн байна.Тус арга хэмжээг Увс аймгийн ИТХ, ЗДТГ, ЕБС, цэцэрлэг болон БШУЯ, Цөмийн энергийн газар, Иргэний агаарын Eznisairways, Аero Mongolia зэрэг төрийн болон төрийн бус байгууллага, хувь хүн, аж ахуйн нэгж, компаниуд санхүүгийн туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байна.
4 дүгээр сарын 30 Лхагва гараг
Ø Улсын Физикийн XXVII Олимпиадын нээлтийн үйл ажиллагаа
Ø XI ангийн туршилтын тэмцээн
Ø IX ангийн онолын тэмцээн
Ø Багшийн онолын тэмцээн
5 дугаар сарын 1 Пүрэв гараг
Ø IX ангийн туршилтын тэмцээн
Ø Багшийн туршилтын тэмцээн
Ø XI ангийн онолын тэмцээн
Ø “Физикийн 3D лаборатори”эрдэм шинжилгээний бага хурал
Ø Эхний өдрийн бодолтын онооны хамгаалалт
Ø Одон орны талаар иргэдэд мэдээлэл хийх
Ø Орон нутаг судлах музей үзэх
5 дугаар сарын 2 Баасан гараг
Ø 2 дахь өдрийн бодолтын онооны хамгаалалт
Ø “Физикийн ШУ-ны орчин үеийн ололт амжилт,чиг хандлага “
Ø Одон орны олимпиад
Ø Улсын Физикийн XXVII Олимпиадын хаалтын үйл ажиллагаа