Үерийн аюулаас сэрэмжүүлж байна

2015 оны 6 сарын 25

Ховд, Баянхонгор зэрэг баруун аймгуудаар үер бууж, олон тооны мал хорогдоод байгаа. Зургадугаар сарын 24-ний өдрийн байдлаар Алтай нуруунаас эх авсан Ховд, Төгрөг голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдэж, ус судлалын Ховд-Мянгад, Буянт-Ховд, Төгрөг-Манхан харуул орчимд үерийн аюултай түвшинг 5-35 см даван үерлэж байгаа аж.

Мөн Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол Ялалт баг, Алтай нурууны Долооннуур гол Мөнххайрхан сум орчимд үерийн түвшинг 5-30 см давсан хэвээр байгаа гэнэ.

Иймд дээрх голуудын сав газраар нутаглаж буй ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг Ус цаг уур, орчны шинжилгээний газраас онцгойлон анхаарууллаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23263
0 эможи
keyboard_arrow_up