Сайншандын иргэдэд "Өртөөчилсөн төрийн үйлчилгээ"-г хүргэлээ

2015 оны 6 сарын 24

“Иргэн Танд хүрч үйлчилье” уриатай уг төрийн үйлчилгээг өнөөдөр Хамарын хийдийн иргэдэд үзүүлсэн юм.

Уулзалтанд аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Сайншанд сумын Засаг даргын орлогч Б.Батцэнгэл, Боловсролын газрын дарга Ч.Отгонбаяр, ГХБХБГ-ын дарга Г.Бат-Ирээдүй, БОАЖГ-ын дарга Д.Сүрэн зэрэг 10 орчим албаны хүмүүс оролцож мэдээлэл өгч иргэд мөн адил албаны хүмүүст санал хүсэлтээ уламжилсан юм.

Тус уулзалтаар аймгийн Засаг дарга П.Ганхуяг Хамарын хийдийн өнөөгийн байдал цаашдын төлөвлөгөөг танилцуулсан.
Мөн газрын харилцаа, нийгмийн халамж, нийгмийн даатгал, хөдөлмөр эрхлэлт, хууль зүйн зөвлөгөө, сум хөгжүүлэх сангийн зээл, шилэн данс /санхүүгийн мэдээлэл/, орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжиж буй ажлууд зэргээр иргэдэд мэдээлэл өглөө.

Түүнчлэн улсын бүртгэлийн хэлтсээс паспортын сунгалт 3 иргэн, шинэ гэрлэлт 1, нас барсаны бүртгэл 1, лавлагааны мэдүүлэг, гээгдүүлсэн цахим үнэмлэх 1 иргэнд өгч төрийн үйлчилгээг иргэдэд газар дээр нь үзүүлсэн юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
23199
0 эможи
keyboard_arrow_up