Төв аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ
2014 оны 4 сарын 30
УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс, УИХ-ын гишүүдийн ажлын албад, Төв аймгийн Засаг даргын тамгын газраас зохион байгуулсан. Төв аймгийн удирдлагуудтай хийх цахим хуралд УИХ-ын гишүүн М.Энхболд, Су.Батболд нар оролцож Төв аймгийн хэмжээнд 2014 онд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын явц, хаврын тариалалт, мал төллөлт зэрэг цаг үеийн ажил, нөхцөл байдлын талаар мэдээлэл авч, аймаг орон нутгийн зарим тулгамдсан асуудлар санал солилцсоны дүнд гишүүдийн зүгээс ярилцсан асуудлуудтай хологдуулан зарим зүйлүүдийг анхаарууллаа.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
2297
0 эможи