Дорноговь аймгийн Хүүхдийн Урлагийн их наадам “Яргуй-2014” амжилттай боллоо
Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, Боловсролын тэргүүний ажилтан Э.Баярсайханы нэрэмжит Дорноговь аймгийн хүүхдийн урлагийн их наадам “Яргуй-2014” 24 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа.
“Авьяас” хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх, Хүүхэд, өсвөр үеийнхний урлагийн авъяас чадварыг нээн хөгжүүлж шинэ авьяастан төрүүлэх, урын санг нь баяжуулах зорилгоор “Яргуй” наадмаас медаль хүртэж байгаагүй хүүхдүүдийн дунд зохион байгуулагдсанаараа энэ жилийн наадам онцлог болов.
“Яргуй-2014” наадмыг 2014 оны 4-р сарын 22-27-ны өдрүүдэд болж нийт 1200 гаруй өсвөрийн авьяастнууд оролцож ур чадвараа сорин өрсөлдсөж шилдгүүдийг тодрууллаа.
- Зүүнбаян багт 9 жилийн сургуулиудын шалгаруулалтыг зохион байгуулж “Шилдэг сургууль”-иар Эрдэнэ сумын ЕБС, “Шилдэг багш”-аар Дэлгэрэх сумын багш Халтарын Болдбаатар шалгарлаа.
- Аймгийн Хүүхдийн ордонд 12 жилийн сургуулиудын шалгаруулалтыг зохион байгуулж “Шилдэг сургууль”-иар Сайншанд сумын 5-р сургууль, “Шилдэг багш”-аар Сайншанд сумын 5-р сургуулийн дуу хөгжмийн багш Батболдын Баттайван шалгарлаа.
Наадмын шүүгчээр:
1. Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтын хөгжмийн боловсрол хариуцсан арга зүйч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан, боловсролын тэргүүний ажилтан, Хүүхдийн элч хөгжмийн зохиолч Соронзонболдын Батболд
2. Цэргийн дуу бүжгийн чуулгын бүжгийн багш Монгол улсын гавьяат жүжигчин Лхагважавын Отгон
3. Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Чимэддоржийн Батболд нар ажиллалаа.
Э.Баярсайхан агсны үр хүүхэд, төрөл төрөгсөдийн үүсгэн байгуулсан “Яргуй” сангаас жил бүр шилдгийн шилдэг хүүхдийг шалгаруулан урамшуулдаг уламжлалтай бөгөөд энэ жилийн” Шилдэг хүүхэд”-ээр Сайншанд сумын 2-р сургуулийн сурагч Эрдэнэбаярын Энхсаруул шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар урамшууллаа.