“Сувилагч, тусгай мэргэжилтний анхдугаар чуулган” амжилттай болж өндөрлөлөө

Төв аймгийн Засаг дарга, Засаг даргын Тамгын газар, Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагын Төв орон нутгийн хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Аймгийн хэмжээнд анх удаагаа “Сувилагч, тусгай мэргэжилтний анхдугаар чуулган” Зуунмод хотноо 2015 оны 5-р сарын 6-ны өдөр зохион байгуулагдлаа.
ЭМСЯамны Бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын газрын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн Сувилахуйн тусламж, үйлчилгээний бодлогын хэрэгжилтийн зохицуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн С.Алтанбагана баяр хүргэн, сувилахуйн өнөөгийн байдал, ирээдүйн зорилтоор илтгэл тавилаа.
Чуулганд Аймгийн ИТХ, Засаг дарга, АЗДТГазар,Эрүүл мэнд спортын яамны хүндэт төлөөлөгч, Дэлхийн Зөн Монгол ОУБайгууллага Төв ОНХХ, Эрүүл мэндийн газрын хүндэт төлөөлөгчид уригдан оролцож, Нэгдсэн эмнэлэг,Өрхийн эрүүл мэндийн төв, 26 сумын эрүүл мэндийн төв, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, ахмадууд зэрэг 200 сувилагч мэргэжилтнүүд хуран чуулж “Сувилахуйн тусламж үйлчилгээг хөгжүүлэх стратеги”-ийн хэрэгжилтийн өнөөгийн байдлаа хэлэлцэн, цаашдын зорилтоо тодорхойлон, уриалга гаргалаа.









