Дархан-Уул аймагт “Багш шавийн уулзалт” зохион байгуулагдлаа

2015 оны 4 сарын 20

Зах зээлийн эдийн засгийн хөгжлийг дагаад ихэнхи шүдний эмч нар хувийн хэвшилд шилжиж, аймаг орон нутгийн шүд, нүүр амны тусламж үйлчилгээний 70-80 хувийг үзүүлж байна. Дархан-Уул аймагт л гэхэд жилд 42262 үйлчлүүлэгчдэд шүдний тусламж үзүүлсэн ба үүний 70.1 хувийг хувийн хэвшлийн 17 шүдний эмнэлгүүд үзүүлжээ. Мөн шинээр нүүр амны эмчилгээ оношлогооны технологийг нэвтрүүлж, тоног төхөөрөмжийн шинэчилэлийг хийж байгаа нь аймаг орон нутгийн эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжид сайнаар нөлөөлж байгаа юм. Тухайлбал “Харзтай” эмнэлэг” Циркон суурьтай шаазан шүдэлбэр, хүүхдийн шүдний гажиг засал зэрэг шинэ эмчилгээний аргыг үр дүнтэй хэрэгжүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд эмзэг бүлгийн хүн ам, бага насны хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эрүүлжүүлэх, амны хөндийн эрүүл мэндийн сургалт сурталчилгаа хийх үйл ажиллагаанд шүдний эмч нар идэвхитэй оролцож байна.  

АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль, Монос Хаус Холдинг, Дархан-Уул аймгийн Шүдний эмч нарын холбоотой хамтран “Багш шавийн уулзалт”-ыг зохион байгуулж, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн 58 шүдний эмч, мэргэжилтнүүд оролцлоо. Уулзалтын хүрээнд “Нүүр амны тусламжийн эмчилгээ, оношлогооны тулгамдсан асуудлууд” сэдэвт сургалт зохион байгуулагдаж, АШУҮИС-ийн Нүүр Ам Судлалын Сургуулийн багш П.Оюун-Энх, Ж.Үржинлхам, М.Батэрдэнэ, Л.Хэнтий, Ж,Дэлгэрцэцэг нар сургагч багшаар ажиллаа. Сургалтанд Шүдний эмнэлгийн Менежмент, шүд, нүүр амны эмчилгээ оношлогооны орчин тоног төхөөрөмж, арга барил, шүд, нүүр амны өвчний оношлогоо, эмчилгээ зэрэг сэдвүүдээр сонирхолтой лекц уншив. 

Багш шавийн уулзалт нь хөдөө орон нутгийн шүд, нүүр амны эмч нар, багш нараасаа шинэ мэдээлэл авсан, тулгамдсан асуудлаар санал солилцсон ач холбогдолтой үйл ажиллагаа болсон ба эмч нар багш нартайгаа нүүр тулан уулзаж байгаадаа баяртай байна гээд өндөр сэтгэгдэлтэй байгаагаа илэрхийлэв.

alt

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20856
0 эможи
keyboard_arrow_up