Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалт боллоо

ЭМЯ-ны дэргэдэх ТАЗ-ийн Салбар зөвлөлийн даргын 2014 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар тогтоолоор байгуулагдсан комисс Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн захирлын албан тушаалд томилогдох иргэний сонгон шалгаруулалтыг 2014 оны 4 дүгээр сарын 22-24-ний өдрүүдэд 3 үе шаттайгаар зохион байгуулав. Тус сонгон шалгаруулалт Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу боллоо.
Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн захирлын сонгон шалгаруулалтад 2 иргэн, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлын сонгон шалгаруулалтад 6 иргэн материал ирүүлснээс иргэн З.Мэндсайхан сонгон шалгаруулах шалгалтад тэнцсэнийг төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтны нөөцийн жагсаалтад бүртгүүлэх, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Ерөнхий захирлаар томилуулахаар нэр дэвшүүлэх саналыг ЭМЯ-ны дэргэдэх ТАЗ-ийн Салбар зөвлөлд хүргүүлээд байна.









