Түймрийн улмаас таван айлын гэр шатжээ

2015 оны 4 сарын 15

Энэ сарын 13-нд Хэнтий аймгийн Баян-Овоо суманд хээрийн түймэр гарчээ. Тодруулбал, уг түймэр Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын нутагт тархан I, II багт хаваржиж байсан таван айлын гэрийг шатаасан байна. Азаар хүний амь нас эрсдээгүй аж.  Одоогоор түймрийг бүрэн унтраагаагүй бөгөөд цурманд оруулаад байгаа гэнэ.

Хэнтий болон Сүхбаатар аймаг нь хоорондоо 30 км-ийн зайтай байдаг аж. Тус аймгуудаар одоогоор шороон шуургатай, цаг агаар тогтворгүй байгаа гэнэ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20586
0 эможи
keyboard_arrow_up