Голын мөс цөмөрч мотоцикльтой иргэн сураггүй болжээ
2015 оны 4 сарын 14

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын 7 дугаар багийн нутаг “Цагаан гол”-ын мөсөн дээгүүр мотоцикльтой зорчиж явсан хоёр иргэн мөс цөмөрсний улмаас осолдож, иргэн Г нь /35 настай, эрэгтэй/ мөсөн доогуур ороод алга болсон золгүй хэрэг гарчээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр өдрийн 19:30 цагт тус аймгийн Онцгой байдлын хэлтэс хүлээн авч найман албан хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа ч одоогоор цогцсыг олоогүй байна. Дашрамд дурдахад нийт нутгаар огцом дулаарч гол, нуурын мөс нимгэрсэн тул зам товчлох гэж аюултай эрсдэл гаргалгүй гүүр, гармаар гарахыг жолооч нарт анхааруулъя.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









20548
0 эможи