Монголыг тагнаж байгаа гэх Хятадын ”ZTE”-гийн эрх ашгийг Ч.Сайханбилэг, А.Мөнхбат нар хамгаалдаг уу?

2015 оны 4 сарын 14

Харилцаа холбооны салбарт маш өргөн сүлжээтэй ч муу нэр салдаггүй Хятадын ZTE компаний асуудал яагаад ч юм бэ нам гүм дарагдав. Гэтэл өчигдөр буюу 4 дүгээр сарын 13-ны “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орсон А.Мөнхбатаас хөтлөгч н.Мөнхбаясгалан “Монгол дахь ZTE –гийн хэрэгтэй ерөнхий сайд С.Сайханбилэг та 2 холбоотой нь үнэн үү гэсэн асуултанд тэрээр “ Бид ямар ч хууль бус зүйл хийгээгүй. Тэр бүү хэл бид Цахим Монгол хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадсан нь хамгийн том амжилт. Бид Юнителыг гаргаж ирсэн, өөрийн чинь тэр хэлээд байгаа ZTE –н тусламжтайгаар Жи-Мобайлыг бид бас гаргаж ирсэн. Хэрэв хууль бус зүйл хийсэн байсан бол АТГ-д шалгагдаад сууж байх байсан.” гэсэн хариу барив. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20521
0 эможи
keyboard_arrow_up