Усны саванд нэрээ мөнхөлсөн Засаг даргад сануулга өгчээ

2015 оны 4 сарын 09

Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар "Эрүүл Ус" төслийн хүрээнд үйлдвэрлэсэн цэвэр усны шошгон дээр өөрийн зургаа хэвлүүлж, худалдаанд гаргасан нь багагүй шуугиан дэгдээгээд өнгөрсөн. Тэгвэл Засаг дарга О.Амгаланбаатарын гаргасан үйлдэл холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн учраас Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас түүнд сануулга өгчээ. Тодруулбал, Авлигатай тэмцэх газарт энэ талаар цөөнгүй гомдол, мэдээлэл ирсэн тул тус газраас мэдээллийн дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон Говь-Алтай аймгийн ИТХ-д хандаж, дээрх арга хэмжээг тооцуулжээ. Мөн хэнэггүй Засаг даргад цаашид иймэрхүү болчимгүй үйлдэл гаргахгүй байхыг үүрэгдсэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
20305
0 эможи
keyboard_arrow_up