Найз охиныхоо хамт хулгай хийж байгаад баригджээ
2015 оны 3 сарын 23

Өнгөрсөн хоногуудад найз охинтойгоо бүлэглэн хулгай хийж байсныг нь цагдаагийнхан үйлдэл дээр нь илрүүлжээ. Тодруулбал, тэд автомашины цонх хагалан хулгай хийдэг байсан аж. Тэд БГД-ын 4-р хорооны нутаг дэвсгэх Хан бүргэдэй төвийн гадна байсан иргэн Б-ын эзэмшлийн “Toyota prius 20” маркийн автомашины цонхыг хагалан эд зүйл хулгай хийж байгаад баригдсан аж. Гэмт этгээдүүд нь тодорхой эрхэлсэн ажилгүй, 19 настай хамтран амьдардаг Э, Б нар байжээ. Уг хэргийг БГД-ийн цагдаагийн II хэлтэст шалгаж буй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









19570
0 эможи