2015 оны тариалалтын бэлтгэл ажил эхэллээ

2015 оны 3 сарын 23

Урин дулааны улирал ирж хаврын тариалалтын бэлтгэл ажил эхэлжээ. Энэ онд улсын хэмжээгээр 328.6 мянган га-д үр тариа бэлтгэхээр төлөвлөсөн байна. Үүнээс

  • 300.0 мянган га-д улаанбуудай,
  • 13.9 мянган га-д төмс,
  • 8.3 мянган га-д хүнсний ногоо,
  • 1000 га-д жимс жимсгэнэ,
  • 16.0 мянган га-д тэжээлийн таримал,
  • 33.0 мянган га-д тосны ургамал, нийтдээ 400.8 мянган га-д тариалалт хийж,

 

500.2 мянган тонн үр тариа, үүнээс

  • 465.7 мянган тонн буудай,
  • 167.7 мянган тонн төмс,
  • 104.7 мянган тонн хүнсний ногоо,
  • 40.0 мянган тонн малын тэжээл,
  • 26.4 мянган тонн тосны ургамал,
  • 2.5 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлсэн байна.

 

Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1190 аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 370 аж ахуйн нэгж, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19567
0 эможи
keyboard_arrow_up