Төв аймгийн иргэд эсэргүүцлээ илэрхийлж байна

2015 оны 3 сарын 19

Төв аймгийн Цээл сумын нутагт алт олборлох  тусгай зөвшөөрлийн маргаан дэгдээд багагүй хугацаа өнгөрч байна.

Тус сумын иргэд өвөг дээдсийн оршуулгатай болон газар тариалангийн бүс нутагт БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "ЕОС"  компани алтны хайгуул хийх лиценз авлаа хэмээн эсэргүүцэн шүүхэд ханджээ.

Харин уг хэргийг тус аймгийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэж, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "ЕОС"  компанийн талд шийдвэр гаргасан аж.

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн өнөөдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн үүдэнд цуглан эсэргүүцлээ илэрхийллээ. Уг хэргийг өнөөдөр давж заалдах шатны шүүхээр хэлэлцэж байгаа юм байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19440
0 эможи
keyboard_arrow_up