Ховордсон амьтантай таарчээ
Нутгийн иргэд "Цоохор ирвэс" хэмээх маш ховор амьтантай таарч зурагаа сошиал ертөнцөд байршуулсан байна. Тодруулбал Баянхонгор аймаг Баян-Овоо сумын Мандал хайрхан нэгдүгээр багийн Улаан толгой хэмээх газар 2015.03.16-ны өдрийн оройхон нар буцах алдад нутгийн иргэд "Улаан ном"-нд орсон энэхүү нэн ховор амьтантай тааржээ...Тус аймагт энэхүү ховор амьтан 2,3-хан тоотой байдаг бөгөөд нутгийн иргэд тоо толгойг хамгаалах тал дээр ихээхэн анхаарал тавьдаг бөгөөд холоос барааг нь харж бахаддаг эдгээр хийморьлог амьтаддаа үнэхээр хайртай гэнэ шүү. Ирвэс нь хүмүүс тэр бүр хүрээд байдаггүй царам, өндөр оргилуудаар нутагладаг хүйтэнд тэсвэртэй амьтан бөгөөд өвөл хэт хүйтэрхээр эсвэл хүйтэрхийг зөгнөн уулнаас бууж ирдэг гэсэн ардын яриа бий. Гэхдээ уг ирвэс хүйтэний эрч эрс суларч буй энэ үед яагаад энд хэвтэж байсан талаар мэдээлэл байхгүй аж.









