Нийгмийн хариуцлага, шинэ санаачлагааараа шалгарсан 5 гэр бүл байртай болно

2015 оны 3 сарын 12

Хэнтий аймгийн Залуучуудын Холбооноос Монголд анх удаа 55 сая төгрөгний шагналын сантай "ШИЛДЭГ ГЭР БҮЛ- ШИНЭ БАЙР" реалити шоуг зохион байгуулж байна. Тэгвэл энэхүү шоунд оролцож буй 11 гэр бүл өнөөдөр Монголын Залуучуудын Холбооны үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр МЗХ-ны ерөнхийлөгч эдгээр залуу гэр бүлийг хүлээн авч уулзан “Хэнтийн аймгийн залуучуудын холбоо залуучууд руугаа чиглэсэн олон сайн санал санаалчилга гаргаж, эерэг өөрчлөлтийг залуучуудын дунд бий болгож байгаад талархаж байна. Шилдэг гэр бүл-Шинэ байр реалити шоу ч мөн бусад аймгуудаасаа түрүүлж хэрэгжүүлсэн томоохон ажил болж чадлаа.” гэдгийг онцлоод залуустаа амжилт хүслээ.
Хэнтий аймаг нийтдээ 70 гаруй мянган хүн амтай бөгөөд үүний 35 хувь нь залуучууд аж. Тиймээс ч залуучуудруугаа чиглэсэн олон талт үйл ажиллагаануудыг Хэнтий аймгийн Залуучуудын Холбоо 2015 онд зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь “Шилдэг гэр бүл шинэ байр” телевизийн шоу нэвтрүүлэг гэнэ. Энэхүү шоунд нийтдээ 11 гэр бүл оролцож байгаа бөгөөд эрдэм мэдлэг, оюун ухаан, спорт , нийгмийн хариуцлага, шинэ санаачлагааараа шалгарсан 5 гэр бүл байртай болох юм байна. Хэнтий аймгийн Залуучуудны холбооны тэргүүн Б.Аюурбунь “Залуучууд маань энэ нэвтрүүлэгт маш идэвхи санаачлагатай оролцож, өөрсдийнхөө тулгамдсан асуудлыг ганцаараа биш гэр бүлээрээ шийдвэрлэж байгаа манай энэ шоуны онцлог” гэдгийг ч дуулгаж байлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
19036
0 эможи
keyboard_arrow_up