Хилээр барилгын материал, нүүрс тээвэрлэж болно

2015 оны 3 сарын 09

Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан шүлхийгээр 767 мал өвчилж, нэг бяруу үхжээ. Мөн өдөрт 4-5 мал нэмэн өвчилж буй аж. Өвчин гарсан сумдын 289 мянган малд 160.2 мянган тун вакцин хамгаалалтын бүсэд байгаа малд 56 мянган тун вакцин тарьж эхлээд байгаа болд ариутгал, халдваргүйтэлийн хувцас, зүү, тариур, бусад зардалд 12.7 сая төгрөг зарцуулаад байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор Булган сум дахь боомтод хил хаалгүйгээр нэвтрүүлэх зорчигчдын тоог тодорхой хэмжээгээр хязгаарласан бол Хятадын тал ч мөн хил хаалгүй, зорчигчдыг хязгаарлан нүүрс тээвэрлэх том оврын машинуудыг нэвтрүүлж буй юм. Ярант, Цоохор нуур, Улаан үзүүр зэрэг газарт ариутгал хийн, нүүрс, барилгын материал тээвэрлэж болно гэж үзжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18742
0 эможи
keyboard_arrow_up