Цэргүүд соёл спортын төв цогцолбор барихаар боллоо
Монгол улсын баруун бүсийн хөгжлийн төв гэж болохуйц Ховд аймагт бүтээн байгуулалт өрнөсөөр байна. Саяхан Ховд аймаг дахь Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Хатанбаатар С.Магсаржавын нэрэмжит Зэвсэгт хүчний 0123 дугаар ангид “Соёл, спортын цогцолбор” төвийн барилгын шав тавих арга хэмжээ боллоо. Зэвсэгт хүчний алба хаагчдад төдийгүй нутгийн ард олонд урлаг соёлын үйлчилгээ үзүүлэхээс гадна хүүхэд залуучуудыг эрүүл чийрэг бие бялдартай иргэн болон төлөвшихөд нь дорвитой нэмэр болох энэхүү томоохон цогцолборын шав тавих ажиллагаанд Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын хангалт үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д.Даваа, БХЯ-ны Барилга захиалагчийн албаны дарга, дэд хурандаа О.Заяамандах нар болон Ховд аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, орон нутгийн иргэд оролцлоо.
Энэхүү “Соёл, спортын цогцолбор” төв байгуулагдсанаар Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтын ажлын нэг зорилт болох “Баруун бүсийн сургалтын нэгдсэн төв” бий болгох ажил өрнөх юм. Цогцолбор төвийн ажлыг Зэвсэгт хүчний барилгын цэргийн 339 дүгээр анги энэ оны 11 дүгээр сард ашиглалтад өгөхөөр ажлаа эхлүүлээд байна.

- See more at: http://zasag.mn/m/ministry-of-defense/view/5252#sthash.0wfmx7Gi.dpuf