Орон нутагт мал, амьтаны галзуугийн өвчин их гарч байна

2015 оны 2 сарын 26

Өнгөрсөн долоо хоногт нийслэлд долоон төрлийн халдварт өвчнөөр 89 хүн өвчилсний 10 нь цусан суулга, 11 нь шар, 50 нь салхинцэцэг туссан гэж ХӨСҮТ-ийнТандалт судалгааны албаныхан мэдээлэв. Тус төвд амбулатори болон дуудлагаар нийт 2380 хүн үйлчлүүлснээс 141 нь хэвтэн эмчлүүлжээ. Мөн Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Цаган дэнж гэдэг газар золбин нохой таван хүн урсан байна. Нохой галзуурсан нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон аж. Түүнчлэн Архангай болон Говь-Алтай аймагт үхэр боом болон галзуугаар өвчилсөн байна. Өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр одоо хүртэл нийт 14 аймгийн 40 сумын 51 голомтод 69 мал, амьтан галзуураад байгаа гэнэ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18219
0 эможи
keyboard_arrow_up