Нөөцийн мах дуусч байна

2014 оны 4 сарын 22

Энэ өвөл Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд 62 сая төгрөгөөр үхрийн 3, хонины 4, ямааны 5 нийт 12 тонн мах нөөцөлсөн. Нөөцийн махыг дөрвөн сарын эхээр худалдаанд гаргаж, хонины махыг 6000, ямааны махыг 5000, үхрийн махыг 7000 төгрөгөөр хэрэглэгчдэд нийлүүлж байгаа аж. Махны үнийг тогтворжуулах, хэт хөөрөгдлийг багасгах, иргэдийг махны хомсдолд оруулахгүй байх зорилгоор жил бүрийн өвөл мах нөөцөлж, 10 тоннын хөргүүртэй агуулахад хадгалдаг аж. Нутгийн иргэд амт чанар муутай хэмээн голдог ч сар хүрэхгүй хугацаанд зарагдаж дуусдаг байна. Энэ жилийн хувьд ч мөн адил худалдаанд гараад 10 хоноход 70 хувь нь дуусчээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1814
0 эможи
keyboard_arrow_up