Баянхошуу боомтоор зорчигчид чөлөөтэй нэвтрэх боломжтой

2015 оны 2 сарын 25

Дорнод аймгийн Халхгол сумын нутаг дахь Баянхошуу боомт энэ сарын 16-наас эхлэн байнгын ажиллагаатай  болж,  зорчигч  чөлөөтэй нэвтрэх болжээ. Харин  хуучин хуваариар хоёрдугаар сарын 1-ний өдрөөс 15 хоног нээгдэх хугацаанд тус боомтоор суудлын 179, ачааны  637, нийт 816 тээврийн хэрэгсэл, 870 монгол зорчигч, 641 гадаад иргэн нэвтэрсэн байна.

 Гаалийн улсын байцаагчид 15 хоногийн хугацаанд  Гаалийн тухай хууль тогтоомж зөрчсөн 11 зөрчил илрүүлснээс Тээврийн хэрэгслийг нуувч болгон ашигласан нэг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр хууль хяналтын байгууллагад шилжүүлж, хярсны арьс 26 ширхэг, чонын арьс нэг ширхэг, үхрийн мах 254.8 кг, чонын соёо найман ширхэгийг хурааж улсын орлого болгожээ. Гаальч ид энэ хугацаанд 23.2 сая төгрөгийн татвар хураамжийн орлогыг улсын төсөвт төвлөрүүлсэн байна. Баянхошуу боомт цаашид даваагаас баасан гарагуудад ажиллах юм байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
18132
0 эможи
keyboard_arrow_up