Сар шинийн өдрүүдээр хүйтэрнэ

2015 оны 2 сарын 17

Сар шинийн өдрүүдэд баруун болон төвийн нутгийн хойд хэсэг, баруун зүгийн зарим газраар цасан шуургатай, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай ихэнх нутгаар  хүйтэн байх төлөвтэй байна.

Тиймээс Замын цагдаагийн газраас хөдөө орон нутагруу золголтоор явах гэж байгаа ард иргэд тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг сайтар шалган замын хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа.

Мөн жил бүр шинийн гуравны өдрөөс хойш Улаанбаатар хотоос хөдөө орон нутагруу чиглэсэн тээврийн хэрэгсэлийн хөдөлгөөн нэмэгддэг бөгөөд тухайн замд гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоноос болж амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох явдал ихэсдэг.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17840
0 эможи
keyboard_arrow_up