Ерөнхий сайд Ч.Сайханбилэг телевизийн нэвтрүүлэгт оролцож, иргэдийн асуултад хариуллаа

2015 оны 2 сарын 16

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Өмнөговь аймагт ажиллах үеэрээ телевизийн шууд нэвтрүүлэгт оролцож, иргэдийн асуултад хариуллаа.  Засгийн газар байгуулагдснаас хойш хийж хэрэгжүүлж байгаа бодлого, арга хэмжээнийхээ талаар Ерөнхий сайд нэвтрүүлгийн эхэнд танилцууллаа.

Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд УИХ-д суудалтай бүх нам хүчин нийлж Засгийн газраа байгуулсан нь улс төрийн хувьд хамгийн чухал шийдвэр гаргаж чадсан явдал гэлээ. Эдийн засгийн хүндрэлээс хурдан хугацаанд бүгд хамтарч, үйл ажиллагаагаа нэгтгэж, хүн бүр мэрийж байж гарахаас өөр аргаггүй гэдэг дээр ойлголтоо нэгтгэж чадсан. Эдийн засгийн хүндрэл, төлбөрийн тэнцлийн хямрал нь гадны том хөрөнгө оруулалтууд сүүлийн жилүүдэд байхгүй болсонтой холбоотой. Хөрөнгө оруулалтын энэ урсгалыг дахин авч ирэхийн тулд эхний ээлжинд уул уурхайн салбар, дараа нь уул уурхайн бус салбаруудаа хөгжүүлэх том зорилтыг хэрэгжүүлэх ёстой. Энэ зорилтын хүрээнд Аж үйлдвэрийн яамыг шинээр байгуулсан гээд эдийн засаг, бизнесийн ээлтэй орчин бүрдүүлэхийн тулд санаачлан УИХ-д өргөн барьсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Эдийн засгийн өршөөлийн хуулийн талаар тайлбарлан ярьлаа.  

Телевизийн шууд нэвтрүүлэгт хандаж иргэдээс ирүүлсэн асуултад Ерөнхий сайд болон Аж үйлдвэрийн сайд, Зам тээврийн сайд, Гадаад хэргийн дэд сайд, холбогдох яам, агентлагийн удирдлагууд хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.         

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17769
0 эможи
keyboard_arrow_up