Хөвсгөл аймагт мөсний баяр болно

2015 оны 2 сарын 13

Хөвсгөл далай орчмын үзэсгэлэнт байгалийн хамгаалах унаган төрхийг хадгалах орон нутгийн иргэдэд мэдлэг олгох эко болон спорт аялал жуулчлалыг дэлгэрүүлэх зорилготойгоор “Гайхамшигт Хөвсгөл нутаг” мөсний баярыг 16 дахь жилдээ ирэх гуравдугаар сарын 3, 4-нд Хатгал тосгоны “Хүзүүвчийн шил”-д зохион байгуулах аж.

Энэ үеэр долоон жуулчны бааз ажиллах ба гадаад дотоодын жуулчдын тав, тух аюулгүй байдлыг хангахад ихээхэн анхааран ажиллах гэнэ. Энэ жил шөний гэрэлтүүлэг бүхий мөсөн хотхон байгуулах ба мөсөн шагайн тэмцээн, цаатан өрхтэй танилцах, цаа бугын үзүүлбэр сумдын болон оролцогч байгууллагуудын сор бүтээгдэхүүний худалдаа, үйлчилгээ үзэсгэлэн яармаг, үндэсний хувцасны өвлийн загварын үзүүлбэр, чаргатай морьдын уралдаан зэрэг олон арга хэмжээ зохион байгуулах юм байна.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
17647
0 эможи
keyboard_arrow_up